бичсэн: urnaa93, 2009-10-30, 15:45
Минийх

Нэг л өглөө нар өөрөөр мандаж
Миний сэтгэлийг сэрээнэ
Нэг л үдэш сарнаас өөр нөхөргүй болж
Миний тархины ургамлууд ширэлдэнэ
Нэг л удаа санаа алдаад би
Ганцаардлын сахилаа үүрд гээнэ
Нэг л юм дутуу санагдвал би
Тэнгэрт далавчны ором үлдээгээд нисэн одно оо
Нэг л мэдэхэд гэсгээлийн өрөөний үүдийг нээж
Хөвөлзсөн хавар ирнэ
Нэг л мэдэхэд шоргоолж гүйж, цонхны чинь өмнө цэцэг дэлгэрнэ
Нүдний манан арилгаж улаан даашинзтай бүжих мэт
Дулаан бороо зүсэрнэ
Нууцат мэнгийг үнссэн анхилам шөнүүд анхных шиг үргэлжилнэ
Тархин дотор минь өвс ургаж, шувууд өндөглөлөө ч
Тамхины утаа мэт өөрийн сүүдэр замхарлаа ч...

төрөл:Яруу найраг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Яруу найраг

бичсэн: urnaa93, 2009-10-30, 15:32
Цахим ертөнцийн шинэ ноёрхол

11.05.2009 - Залуус дүү нартаа хүргэх шүлэг-О.Дашбалбар -

Vзээд енгерех амьдралыг мөнхийн юм шиг бодож
Vдлээд буцах хорвоог vvрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгvй юм шиг санаж
Замба тивийн элгэн дзэр туйлж яваа дvv минь!

Өнгө энэ алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгvй!
Өдөр өдрийн нарыг vзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

Vдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Vеийн хонгор бvсгvйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь vнээний дэлэн шувтарч
Намрын хvйтэн шөнө, зэлэн дээр жихvvцэж суугаа!

Амтат бяслаг, хуруу зузаан ермий нь
Амьхан...
төрөл:Яруу найраг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих